Мэндчилгээ
Нийслэлд шинийг санаачлагч, тогтвортой хөгжлийг дэмжигч, хөрөнгө оруулалтын ашигт ажиллагааг эрхэмлэгч салбартаа түүчээлэх Алсын хараа бүхий Нийслэлийн өмчит Улаанбаатар ХОМК-ийн албан хаагчдынхаа нэрийн өмнөөс хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй хөрөнгө оруулагчид, мэргэжлийн оролцогчид, түншүүд, хуулийн этгээд, иргэдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.
Улаанбаатар хотын хувьд санхүүжилтийн илүү үр ашигтай хэрэгсэл эрэлхийлсээр ирсэн бөгөөд 2021онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар нийслэл хөрөнгийн зах зээлд бонд гаргах боломжтой болсон юм. Тухайлбал бондын хөрөнгөөр бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулах, цаашлаад менежментийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Хөрөнгийн зах зээлд үнэмлэхүй үүрэг гүйцэтгэн, амжилттай ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж бидний зорилго зорилт, үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтран ажилладаг та бүхэндээ талархал илэрхийлье.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ГАНГАМӨРӨН