Нээлттэй ажлын байр
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, төсөл хөтөлбөр болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалттай холбоотой шаардлагатай мэдээллийг бэлтгэх, судалгаа шинжилгээ хийх, ирээдүйн төлөв байдлыг таамаглах, төсөв болон санал дүгнэлт боловсруулах, хянах, тайлагнах;
- Компанийн санхүүгийн төсөөлөл, актив, пассивын хугацааны зөрүүгийн тайлан, актив, пассивын бүтцэд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн хөрөнгө, эх үүсвэрийн оновчтой бүтцийг тодорхойлох;
- Компанийн санхүүгийн үзүүлэлтийг үнэлэх, сайжруулах тодорхой хувилбаруудыг боловсруулах;
- Компанийн мөнгөн урсгалд үндэслэн санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа болон чөлөөт хөрөнгийн удирдлага, төлбөрийн чадварын зохистой харьцааг тодорхойлох;
- Санхүүгийн шинжилгээний тайланг үнэн зөв боловсруулж, удирдлагыг мэдээллээр тогтмол хангах, өөрийн хариуцсан ажлаа шууд удирдлагад байнга тайлагнаж байх ба шууд удирдлагыг шаардлагатай бүх төрлийн мэдээ, мэдээллээр тухай бүр хангах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эдийн засаг, Санхүүгийн менежмент, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
- Бизнесийн байгууллагад судалгаа, шинжилгээний чиглэлээр ажиллаж байсан гурваас доошгүй жилийн туршлагатай;
- Санхүүгийн тайлан гаргаж, шинжилгээ хийх чадвартай;
- Хэрэглээний болон төслийн судалгаа шинжилгээ, санхүүгийн холбогдох программууд дээр ажилладаг байх;
- Бие дааж болон багаар ажиллах чадвартай;
- Төлөвлөх, тайлагнах, илтгэх ур чадвартай;
- Гүйцэтгэл сайтай, хурдтай;
- Хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах чин эрмэлзэлтэй
Бусад: Орон сууцны ипотекийн зээлийн үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Байршил: Монгол улс, Улаанбаатар хот, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-19
- Салбар: Санхүү
- Түвшин: Менежер
- Цалин: 2,400,000-3,000,000 ₮
- Холбоо барих: 77171414
- Анкет хүлээн авах и-мэйл хаяг: Saranzaya@ubim.mn
Анкет хүлээн авч дуусах хугацаа: 2024.05.17
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, журам гэрээний дагуу удирдаж ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эдийн засаг, Санхүүгийн менежмент, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
- Бизнесийн байгууллагад судалгаа, шинжилгээний чиглэлээр ажиллаж байсан гурваас доошгүй жилийн туршлагатай;
- Санхүүгийн тайлан гаргаж, шинжилгээ хийх чадвартай;
- Хэрэглээний болон төслийн судалгаа шинжилгээ, санхүүгийн холбогдох программууд дээр ажилладаг байх;
- Бие дааж болон багаар ажиллах чадвартай;
- Төлөвлөх, тайлагнах, илтгэх ур чадвартай;
- Гүйцэтгэл сайтай, хурдтай;
- Хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах чин эрмэлзэлтэй.
Бусад: Үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрхийн үнэмлэхтэй бол давуу тал болно.