Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК

Нийслэлийн Эрсдэлийн Удирдлагын сан

Гадаадын болон дотоодын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж буй үнэт цаас, таваар, валют, хаалттай болон нээлттэй компанийн хувьцаа, өрийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. 
 

НИЙСЛЭЛИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАР: 
Уул уурхай, олборлолт; 
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур; 
Боловсруулах үйлдвэр; 
Цахилгаан, хий, уур, агааржуулалт, усан хангамж; 
Барилга; 
Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа; 
Зочид буудал, байр, сууц, болон нийтийн хоолны үйлчилгээ; 
Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа; 
Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа; 
Боловсрол; 
Эрүүл мэнд; 
Үйлчилгээ; 
Бусад.
 

ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ОН

2022

ДҮРМИЙН САН

10 тэрбум ₮ 

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХУГАЦАА

10 жил

НЭГЖ ЭРХИЙН ҮНЭ

1 cая +

САНГИЙН ӨГӨӨЖ

Хадгаламжийн хүү +

МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨР

2 хувь хүртэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭРЭГСЭЛ

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон сангийн зорилго, бодлогын баримт бичиг, төслийн онцлогт нийцүүлэн доорх хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс сонгон хөрөнгө оруулна. 

Засгийн газрын өрийн хэрэгсэл
Аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл
Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа
Хаалттай хувьцаат компанийн болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа
Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл
Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаггүй компанийн өрийн хэрэгсэл
Үүсмэл санхүүгийн хэрэгсэл
Гадаадын болон үндэсний валют
Алт болон бусад арилжаалах боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн
Үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрх
Гадаад улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас