Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК

“УЛААНБААТАР-ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ 2023” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

“УЛААНБААТАР-ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ 2023” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

   Нийслэл хотын эдийн засгийг эрчимжүүлж, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагаас хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор "Улаанбаатар - Олон Улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум"-ыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг захиргааны шинэ байранд амжилттай зохион байгуулж хамтран оролцлоо.

Тус форумын үеэр “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ний гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин, “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК (ОУХЛТ)-ын захирал С.Мөнхбат, БНХАУ-ын “China Railway Construction Corporation” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Wu Lan нар Улаанбаатар хотын Баруун бүсийн тээвэр логистикийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Нийслэлийг “2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”-д тусгагдсан зорилгыг тусгасан ба энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр авто замын түгжрэл буурах, нийтийн тээврийн шинэ урсгал бий болох, импортоор орж ирэх зарим ачаа тээврийн нэгдсэн төв бий болох зэргээр Улаанбаатар хотын тээвэр логистикийн дэд бүтэц сайжрах юм.