Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт Менежмент ҮЦК ХХК

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй дунд болон урт хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх мөн удирдаж буй хөрөнгө оруулалтын сангуудад дотоод гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татан төвлөрүүлж үйл ажилагаандаа дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, засаглалын зохистой тогтолцоог хэвшүүлэн ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

Нийслэлд шинийг санаачлагч, тогтвортой хөгжлийг дэмжигч, салбартаа тэргүүлэгч компани болох

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэлийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын ашигт байдлыг эрхэмлэнэ

ЧАНАРЫН БОДЛОГО

Нийслэл болон гадаад, дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай хамтран байгальд ээлтэй, бүтээн байгуулалтыг дэмжсэн, инновацлаг төсөл хөтөлбөрүүдийг эрсдэлд суурилан хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалтын ашигт байдлыг нэмэгдүүлж компанийн менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулна

Мэндчилгээ

Улаанбаатар хотын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажилладаг нийт хөрөнгө оруулагчид, харилцагчид, гадаад, дотоод түншүүд, төр, хувийн хэвшлийн байгууллага болон их хотын иргэн, оршин суугчид та бүхэндээ хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж байна.

Нийслэлийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах нэг зорилгын төлөө бид эдийн засаг, хүрээлэн буй орчны үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болон гадаад дотоодын хөрөнгө оруулагч, хамтрагч, түншүүдийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тогтвортой, эрсдэлгүй, өндөр түвшинд байлгах зорилгоор “Нийслэлийн хөгжлийн сан”, “Нийслэлийн ногоон сан”, “Гарааны бизнесыг дэмжих сан”, “Эрсдэлийн удирдлагын санг” үүсгэн байгуулан ажиллаж байна. Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө бидний тавьсан зорилгыг дэмжиж хамтран ажилладаг та бүхэндээ баярлалаа.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Л.ТЭМҮҮЖИН

ОНЦЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хязгаарлагдмал хариуцлагтай компани болов.

Нийслэлийн Хөгжлийн Сан хувийн ХОС ХХК, Нийслэлийн Ногоон Сан хувийн ХОС ХХК-г үүсгэн байгуулж хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг эхлүүлэв.

Улаанбаатар хотын автомашингүй өглөөний гудамж төслийг амжилттай хэрэгжүүлэв.

Чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авав.

Нийслэлийн Гарааны Бизнесийг Дэмжих Сан хувийн ХОС ХХК, Нийслэлийн Эрсдэлийн Удирдлагын Сан хувийн ХОС ХХК-г үүсгэн байгуулж хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг эхлүүлэв.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Биржийн бус зах зээлийн мэргэжлийн гишүүн болов.