Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт Менежмент ҮЦК ХХК

Нийслэлийн Гарааны Бизнесийг дэмжих сан

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн шинжлэх ухаан, инновацийн шийдэлтэй Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхлэх гэж буй болон үйл ажиллагаа хараахан тогтворжоогүй байгаа гарааны бизнесүүдэд санхүүжилт босгох боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.  

ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ОН

2022

ДҮРМИЙН САН

40 тэрбум ₮ +

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХУГАЦАА

10 жил

НЭГЖ ЭРХИЙН ҮНЭ

1 сая +

САНГИЙН ӨГӨӨЖ

Хадгаламжийн хүү +

МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨР

2 хувь хүртэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛБЭР

Өрийн хэрэгсэл
Өмчийн хэрэгсэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАР:

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдсэн, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй дараах салбаруудын төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах боломжтой.

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИ
ИННОВАЦИ
БОЛОВСРОЛ
ТЭЭВЭР ЛОГИСТИК
ЭРҮҮЛ МЭНД
БУСАД
САНГИЙН АКТИВЫН ХЯЗГААРЛАЛТ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭРЭГСЭЛ

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон сангийн зорилго, бодлогын баримт бичиг, төслийн онцлогт нийцүүлэн доорх хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс сонгон хөрөнгө оруулна.

Засгийн газрын өрийн хэрэгсэл
Аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл
Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа
Хаалттай хувьцаат компанийн болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа
Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл
Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаггүй компанийн өрийн хэрэгсэл
Үүсмэл санхүүгийн хэрэгсэл
Гадаадын болон үндэсний валют
Алт болон бусад арилжаалах боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн
Үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрх
Гадаад улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас