Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт Менежмент ҮЦК ХХК

ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн нийгэм эдийн засгийн үр ашигтай дунд болон урт хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж, удирдаж буй хөрөнгө оруулалтын сангуудад дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагч нараас хөрөнгө татан төвлөрүүлж, төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлэн төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг дэмжин үйл ажиллагаандаа дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, засаглалын зохистой тогтолцоог бүрдүүлэн хэвшүүлэх замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг эрхэмлэн дээдэлж ажилладаг.

Энэ хүрээнд бид хотын, соёлыг төлөвшүүлэх, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатарчуудын эртэч, ажил хэрэгч, эрүүл спортлог, эрч хүчтэй байдлыг бий болгох зорилгоор Улаанбаатар хотын автомашингүй өглөөний гудамж төслийг Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудтай хамтарч амжилттай хэрэгжүүллээ.