Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт Менежмент ҮЦК ХХК

ЗОХИЦУУЛАЛТТАЙ САЛБАР ДАХЬ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКСИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР I БАЙР ЭЗЭЛЛЭЭ

ЗОХИЦУУЛАЛТТАЙ САЛБАР ДАХЬ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКСИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР I БАЙР ЭЗЭЛЛЭЭ

   Санхүүгийн зохицуулах хороо нь нийт 124 зохицуулалттай этгээд (даатгагч, ББСБ, ХОМК)-ийн 2023 оны “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн эхний болон 81 давтан үнэлгээний тайлангууд, мөн өөрсдийн зохион байгуулсан судалгааны үр дүнд суурилан зохицуулалттай салбар дахь компаниудын засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээг гаргалаа.

   Уг үнэлгээгээр Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө оруулалт, Менежмент ҮЦК ХХК нь хөрөнгө оруулалтын менежментийн компаниудаас “Компанийн засаглалын кодексийн хэрэгжилт”-ээрээ I байрт шалгарав.

Эх сурвалж: Зохицуулалттай салбарын Компанийн засаглалын кодексийн үнэлгээний тайлан 2023 он