Хийн шийдэл төсөл
1 долоо хоногн өмнө
Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Монгол Улсын Засгийн Газрын тогтоол гарсан.
Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад бүх төрлийн нам даралтын халаалтын зуухны газруудыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Нийслэлийн Засаг Даргын захирамж гарсан.
Хийн шийдэл төсөл нь Улаанбаатар хотод түүхий нүүрсээр ажилладаг нам даралтын хуучин зуухны оронд хийн халаалтын тоног төхөөрөмжийг суурилуулан  аж ахуйн нэгж, байгууллагуудыг дулаанаар хангах зорилготой.

Төслөөс дараах үр дүнгүүд гарна:

  1. Алслагдсан дүүргүүдийн нам даралтын уурын зууханд 1 жилд ашиглах 5 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг буюу нүүрсхүчлийн хий ялгарал 900 тонн буурна. /16 обьектын хувьд/
  2. Дээрх обьектуудын хувьд орчны бохирдлыг үүсгэн бий болох 500кг шаарга, 100кг үнсний хаягдлыг жилд тус тус бууруулна.
  3. Хэрэглээндээ суурилсан хямд, найдвартай эрчим хүчний нөөцийг бүрдүүлэх буюу цахилгаан бойлероос 46% хямд, нам даралтын уурын зуухнаас 15% өндөр үнийг санал болгоно.

Төслийн төслийн нарийвчилсан үнэлгээг хийсэн бөгөөд төсөлд хөрөнгө оруулалт хийх эсэхийг компанийн хөрөнгө оруулалтын зөвлөлөөр шийдвэрлэнэ.

Файлууд

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
3
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (1)
Зочин
1 долоо хоногн өмнө
66.181.179.169
Маш зөв санаа байна. Амжилт хүсье
Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Үнэн сонины байр, 3 давхар
info@ubim.mn (+976)-77171414 Даваа - Баасан: 09:00 - 17:00
© 2021 Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК admin