“Идэвхэжсэн 2030: Монгол энтерпрайзинг эрэл” онлайн чуулган амжилттай боллоо.
2 долоо хоногн өмнө

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нэгдсэн Үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Залуучуудын Youth: CO Lab төсөл, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран “Идэвхэжсэн 2030: Монгол Энтерпрайзинг эрэл” онлайн вебинарыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Уг вебинар 200 гаруй  оролцогчтойгоор  бүтэн дөрвөн цагийн хөтөлбөртэйгөөр үргэлжилсэн юм.   

Онлайн уулзалтыг Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Нашида Саттар нээж үг хэлэв. Тэрбээр “Хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан эзэлдэг Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх явцыг хурдасгах, хөгжлийн сорилтуудыг даван туулахад залуучуудын энтерпрайзинг ур чадварыг дэмжих нь нэн чухал” хэмээн онцолсон. Энтерпрайзинг гэдэг нь зөвхөн бизнесийн бус өөрт төрсөн бүхий л санааг бодитоор хэрэгжүүлэх чадварыг хэлдэг. Өөрөөр хэлбэл санаагаа төсөл болгон эхлүүлэх, төгсгөх дадалтай манлайлагч залуусыг бэлтгэх ойлголт мөн. 

Энэ удаагийн онлайн уулзалтаар дотоод болон гадаадын старт-ап компаниуд илтгэгчээр оролцож ирээдүйн бизнесийн чиг хандлага, энтрепренер хүний хөгжүүлэх ур чадварууд, боломжийг олж харж бизнес болгон хэрэгжүүлэх, Ковид-19-ийн өмнө ба дараах бизнесийн боломжууд зэрэг чухал сэдвээр хэлэлцүүлэг, ярилцлагыг өрнүүллээ. 

“Идэвхэжсэн 2030” төслийн зөвлөх Т.Пүрэвхатан “COVID-ийн дараа тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн, дасан зохицох чадвартай нийгмийн энтерпрайзинг бизнес цэцэглэнэ” хэмээн өөрийн илтгэлдээ онцолсон юм. Шинэ гарааны бизнесийн санаачилгуудыг дэмжих, нийслэл болон орон нутгийн инновацын төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь тус төслийн хүрээнд хэрэгжих гол ажил юм. Ирээдүйн бизнесийн чиг хандлага, бизнес эрхлэх энтерпрайзинг сэтгэлгээг тэлэх, ур чадварыг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх боломжийг бодит болгох гэсэн 21 аймгийн өнцөг булан бүрээс оролцогчид хөтөлбөрт хамрагдан Идэвхэжсэн 2030 – тай ирээдүйг хамтдаа бүтээх уриатайгаар уулзалтаа дуусгалаа. 

Файлууд

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Үнэн сонины байр, 3 давхар
info@ubim.mn (+976)-77171414 Даваа - Баасан: 09:00 - 17:00
© 2021 Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК admin