САНГААС ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ СОНГОХ ҮЙЛ ЯВЦ
Шинэ төсөл
Улаанбаатар хотын тогтвортой хөгжил, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг цогцлооно Нийслэлийн мэдээ
1 жилийн өмнө

Монголбанкны зургаадугаар сарын 23-ны өдрийн зөвшөөрлийн дагуу Худалдаа, Хөгжлийн Банканд Улаанбаатар хотын банкийг нэгтгэн нийлүүлэх замаар өөрчлөн байгуулсантай холбогдуулан Улаанбаатар хотын банкны эзэмшил дэх "МИК Холдинг" ХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу 2,070,912 ширхэг хувьцааг Худалдаа, хөгжлийн банканд шилжүүлсэн байна. 

Энэхүү өөрчлөлтийн дагуу тус компанид эзлэх Худалдаа, Хөгжлийн Банкны эзэмшлийн хувь 19.99 хувь болж өөрчлөгдсөн байна талаар Монголын Хөрөнгийн Бирж мэдээлжээ. 

МИК ХК нь үнэт цаасжуулах болон хөрвөх чадвар бий болгох бизнесийн үйл ажиллагааны үндсэн хоёр загвараар ажилладаг.  Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхийг зорьж, МИК Холдинг ХК, түүний охин компани Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК мөн тэдгээрийн охин компани болох Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор үүсгэн байгуулсан 25 Тусгай зориулалтын компаниудаас бүрдэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК
Ил тод байдал
Шилэн данс
Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн
Санхүүгийн тайлан
Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн
Хууль, журам
Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн
Жилийн тайлан хүлээн авах
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Үнэн сонины байр, 3 давхар
info@ubim.mn (+976)-77171414 Да - Ба: 08:00 - 17:00
Бидэнтэй нэгдээрэй
© 2022 Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК I Privacy Policy I
Design by Creative Hub LLC admin