САНГААС ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ СОНГОХ ҮЙЛ ЯВЦ
Шинэ төсөл
ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт Компанийн мэдээлэл
8 сарын өмнө

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Дээд боловсролтой байх
  2. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх
  3. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх
  4. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
  5. Санхүүгийн зах зээл дээр гурваас (3) доошгүй жил ажилласан туршлагатай, энэ чиглэлээр мэргэшсэн
  6. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд болон банк, даатгал, бусад санхүүгийн компанид зөрчлийн улмаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үед нь удирдлагад нь ажиллаж байсан бөгөөд зөвшөөрөл хүчингүй болсноос хойш гурван (3) жил өнгөрсөн байх
  7. Санхүү, үнэт цаасны зах зээлд гаргасан зөрчлийн улмаас захиргааны хариуцлага хүлээснээс хойш нэг (1) жил өнгөрсөн байх
  8. Тухайн компани болон түүний холбогдох этгээдэд ажил албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд эрхэлж байгаагүй
  9. Бизнесийн харилцаатай компанийн толгой эсхүл охин, хараат компанийн ажилтан, албан тушаалтан биш байх
  10. Хугацаа хэтэрсэн болон шүүхийн шийдвэртэй өр төлбөргүй байх
  11. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх)
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл)
  4. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  5. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар
  7. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  8. Цагдаагийн тодорхойлолт

Дээрх сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны  өдрийн 17:00 цаг хүртэл “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн info@ubim.mn цахим хаягаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй зөвхөн холбоо барина.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж,
Үнэн сонины байр, 3 давхар Утас: 7717-1414

“Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо

 

Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК
Ил тод байдал
Шилэн данс
Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн
Санхүүгийн тайлан
Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн
Хууль, журам
Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн
Жилийн тайлан хүлээн авах
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Үнэн сонины байр, 3 давхар
info@ubim.mn (+976)-77171414 Да - Ба: 08:00 - 17:00
Бидэнтэй нэгдээрэй
© 2023 Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК I Privacy Policy I
Design by Creative Hub LLC admin