"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2022 оны 05 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дүгээр сарын 06-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,302,050,872.05 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 55 компанийн 2,534,789 ширхэг хувьцаа 1,091,882,711.28 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа
2022 оны 05 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дүгээр сарын 06-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,081 ширхэг бондыг нийт 106,638,400 төгрөгөөр арилжаалав.
Д/д | Өдөр | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн |
1 |
2022.05.02-2022.05.06 |
ETTM-BD-10/04/23-C0010-10 | 20 | 1,840,000 |
ETTM-BD-26/08/24-C0019-10 | 100 | 9,600,000 | ||
ICBN-BD-17/08/23-C0016-13 | 60 | 5,999,400 | ||
LNBD-BD-02/07/23-C0014-14 | 851 | 84,249,000 | ||
LNDA-BD-02/12/23-C0024-14 | 50 | 4,950,000 | ||
НИЙТ | 1,081 | 106,638,400 |
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
2022 оны 05 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дүгээр сарын 06-ны өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 168,334 ширхэг нэгж эрхийг 103,529,760.77 төгрөгөөр арилжаалав.
2022 оны 05 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,084,542,276,615.59 төгрөг болсон бол ТОП-20 индекс 36,667.89 нэгж болж өмнөх долоо хоногоос -2.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.








