"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 5,776,859,880.68 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 61 компанийн 3,327,881 ширхэг хувьцаа 2,170,194,198.62 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 4,005 ширхэг бондыг нийт 401,104,350 төгрөгөөр арилжаалав.
Д/д | Өдөр | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн |
1 |
2022.04.04-2022.04.08 |
ETTD-BD-25/08/23-C0018-5.8 | 3 | 904,350 |
LNDA-BD-02/12/23-C0024-14 | 1 | 100,000 | ||
LNDB-BD-03/04/24-C0027-15 | 4,001 | 400,100,000 | ||
НИЙТ | 4,005 | 401,104,350 |
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 96,185 ширхэг нэгж эрхийг 68,861,332.06 төгрөгөөр арилжаалав.
2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,360,027,782,926 төгрөг болсон бол ТОП-20 индекс 38,202.82 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.51 хувиар өссөн үзүүлэлттэй байна.








