САНГААС ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ СОНГОХ ҮЙЛ ЯВЦ
Шинэ төсөл
Улаанбаатар хотын ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв Нийслэлийн мэдээ
2 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз, Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл, болон Европын холбооны Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн зүгээс НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгойлон анхаарч буйг дурдаад цаашид Улаанбаатар хотын ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлэх саналтай байгааг илэрхийлэв.

Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл агаарын бохирдол, хог хаягдлын менежмент, хүний эрх зэрэг олон салбарт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтран ажиллаж буй гэдгийг дурдаад эдийн засгийн ын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг дурдав. Мөн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, тогтвортой хөгжлийн бодлогыг хангаж ажиллана гэдэгт итгэж байна хэмээв.

Уулзалтын үеэр талууд ногоон хөгжлийн төслүүдийг Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлэхэд тус салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулах санал гаргаж, тус төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг судлахаар тохиролцлоо.

Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК
Ил тод байдал
Шилэн данс
Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн
Санхүүгийн тайлан
Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн
Хууль, журам
Энэ хуулийн зорилт нь компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн
Жилийн тайлан хүлээн авах
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Үнэн сонины байр, 3 давхар
info@ubim.mn (+976)-77171414 Да - Ба: 07:30 - 17:30
Бидэнтэй нэгдээрэй
© 2022 Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК I Privacy Policy I
Design by Creative Hub LLC admin