САНГААС ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ СОНГОХ ҮЙЛ ЯВЦ
Шинэ төсөл
Нийслэлийн хөгжлийн сан
Хөрөнгө оруулалтын хэрэгсэл
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлд хөрөнгө оруулалтын сангийн активд дараах төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл байж болохоор заасан. Үүнд:
- Засгийн газрын өрийн хэрэгсэл;
- Аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл;
- Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа;
- Хаалттай хувьцаат компанийн болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа;
- Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл;
- Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаггүй компанийн өрийн хэрэгсэл;
- Гадаад улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас;
- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас;
- Үүсмэл санхүүгийн хэрэгсэл;
- Гадаадын болон үндэсний валют;
- Алт болон бусад арилжаалах боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн;
- Үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрх.
Нийслэлийн хөгжлийн сангийн зорилго, бодлогын баримт бичиг, хөрөнгө оруулалт хүссэн төслийн онцлог шинж чанарт нийцүүлэн дээрх хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс тохиромжтойг сонгон хөрөнгө оруулна.
Хөрөнгө оруулсан төсөл
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Үнэн сонины байр, 3 давхар
info@ubim.mn
(+976)-77171414
Да - Ба: 08:00 - 17:00
Design by Creative Hub LLC
admin