Нийслэлийн хөгжлийн сан
Танилцуулга

Монгол улсын хөгжлийн тогтвортой үзэл баримтлал, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн, нийгэм эдийн засгийн үр ашигтай, дунд болон урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдэд мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулж, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмэр оруулах хөрөнгө оруулалтын сан юм.

Сангийн нэр

“Нийслэлийн Хөгжлийн Сан Хувийн ХОС ТЗК” ХХК

Сангийн төрөл

Хувийн хөрөнгө оруулалтын сан

Үүсгэн байгуулагдсан

2020/02/12

Үйл ажиллагаа явуулах хугацаа

10 жил

ААНОАТ

5% чөлөөлөгдөнө

Менежментийн төлбөр

2%

Хөрөнгө оруулалтын
менежментийн компани

НӨУБХОМ ҮЦК ХХК

Кастодиан

Голомт банк

Хөрөнгө оруулалтын хэрэгсэл

Монгол Улсын Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлд хөрөнгө оруулалтын сангийн активд дараах төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл байж болохоор заасан. Үүнд:

  • Засгийн газрын өрийн хэрэгсэл;
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл;
  • Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа;
  • Хаалттай хувьцаат компанийн болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа;
  • Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл;
  • Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаггүй компанийн өрийн хэрэгсэл;
  • Гадаад улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас;
  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас;
  • Үүсмэл санхүүгийн хэрэгсэл;
  • Гадаадын болон үндэсний валют;
  • Алт болон бусад арилжаалах боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн;
  • Үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрх.

Нийслэлийн хөгжлийн сангийн зорилго, бодлогын баримт бичиг, хөрөнгө оруулалт хүссэн төслийн онцлог шинж чанарт нийцүүлэн дээрх хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс тохиромжтойг сонгон хөрөнгө оруулна.

Хөрөнгө оруулах салбар
Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдсэн, хувийн хэвшлийн төслүүдийг хүлээн авч шаардлага хангасан төслүүдэд судалгаа, шинжилгээг хийж, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй дараах салбаруудын төслүүдэд хөрөнгө оруулах боломжтой.
Дэд бүтэц, эрчим хүч
Авто тээвэр, үйлчилгээ
Барилга
Аж үйлдвэр
Хөрөнгө оруулсан төсөл
Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Үнэн сонины байр, 3 давхар
info@ubim.mn (+976)-77171414 Даваа - Баасан: 09:00 - 17:00
© 2021 Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК admin