САНГААС ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ СОНГОХ ҮЙЛ ЯВЦ
Шинэ төсөл
Түгээмэл асуулт, хариулт
Үүсмэл санхүүгийн хэрэгсэл гэж юу вэ?
Үүсмэл санхүүгийн хэрэгсэл гэдэг нь өөрийн үнэ цэнэ нь суурь хэрэгслийн үнэ цэнээс шууд хамаардаг санхүүгийн хэрэгсэл юм. Хувьцаа нь эд хөрөнгийн эрхийг илэрхийлдэг бол үүсмэл санхүүгийн хэрэгсэл нь ихэвчлэн гэрээ байдаг. Энэхүү үүсмэл санхүүгийн хэрэгслийн гол чиг үүрэг нь суурь хэрэгслийн үнийн хэлбэлзлийн эрсдэлээс сэргийлэхэд оршино.
Үүсмэл санхүүгийн хэрэгсэл нь үндсэн дөрвөн төрөлтэй байдаг. Энэ нь 1. Форвард, 2. Фьючерс, 3. Опцион, 4. Своп юм.Харин арилждаг хэлбэрээсээ хамааран уг хэрэгсэл нь зохицуулалттай зах зээлийн буюу биржийн (exchange-traded), эсвэл биржийн бус зохицуулалтгүй зах зээлийн (OTC) гэж хуваагддаг байна.
Бонд гэж юу вэ?
Бонд буюу өрийн бичиг нь үнэт цаасны нэг төрөл юм. Хөрөнгө оруулагчид компанийн бондод хөрөнгө оруулж байгаа нь бонд гаргаж буй компанид мөнгө зээлж байгаа гэсэн үг ба компани үүний хариуд хөрөнгө оруулагчид үндсэн мөнгө болон хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө. Бондыг компаниас гадна засгийн газар гаргаж болдог.
Санд хөрөнгө оруулахын давуу тал юу вэ?
Та санд хөрөнгө оруулалт хийснээр эрсдэлээ бууруулж, үр өгөөжөө нэмэгдүүлэх боломж үүснэ. Жижиг хөрөнгө оруулагчдад илүү давуу талтай. Хөрөнгө оруулсан компаниасаа ногдол ашиг авахгүй, санал бодлоо хүргэж чадахгүй асуудлууд тэдэнд тохиолддог. Харин хөрөнгө оруулалтын санд нэгдэснээрээ эдгээр асуудлуудыг шийдэж чадна.
Кастодиан банкны үйлчилгээ гэж юу?
Кастодиан банк нь хөрөнгийн зах зээлийн гол оролцогч бөгөөд энгийнээр тодорхойлж хэлэхэд үнэт цаасны банк гэж ойлгож болно. Кастодиан банк нь иргэд, байгууллагын худалдаж авсан үнэт цаасыг хадгалах, тухайн үнэт цаастай холбоотой гарч болохуйц бүхий л үйлчилгээг хариуцдаг.
Сангийн хөрөнгө хадгалал,
сангийн нэгж эрхийн бүртгэл,
нэгж эрхийн цэвэр үнэ тооцоололт,
тогтмол хүргүүлэх тайлан мэдээ гэсэн үндсэн үйлчилгээг үзүүлнэ.
Бид хөрөнгө оруулалт, менежментийн үйл ажиллагааг хэрхэн явуулдаг вэ?
Монгол Улсын хөгжлийн тогтвортой үзэл баримтлал, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн, нийгэм эдийн засгийн үр ашигтай, дунд болон урт хугацааны төсөл хөтөлбөрүүдэд гадаад дотоодын хөрөнгө оруулалтын байгууллага болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татаж, санхүүжүүлэлтийн түвшинд дэмжин ажилладаг.
Үнэт цаасны компани гэж юу вэ?
Үнэт цаасны компани (ҮЦК) нь брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх болон андеррайтерийн үйл ажиллагааны аль нэгийг, эсхүл хавсран эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм.
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Үнэн сонины байр, 3 давхар
info@ubim.mn
(+976)-77171414
Да - Ба: 08:00 - 17:00
Design by Creative Hub LLC
admin