Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн урт хугацаанд үр ашигтай төсөл хөтөлбөрүүдэд санхүүгийн хэрэгслийн хамгийн оновчтой хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж, эрсдэлийг бууруулан хөрөнгө оруулалтын багцын өгөөжийг нэмэгдүүлнэ.
Хөрөнгө оруулалтын зөвлөл болон менежментийн баг нь урт хугацааны хөрөнгө оруулалтад санхүүгийн хэрэгслийн хэт төвлөрлөөс үүдэн их хэмжээний алдагдал хүлээхээс сэргийлэх зорилгоор хөрөнгө оруулалтын хязгаар, хориглох зүйлсийг урьдчилан тодорхойлж, эрсдэлээс хамгаалах арга хэрэгслийг ашиглан хөрөнгийг хуваарилна.
Нэгдсэн үндэстний байгууллагын Хариуцлагатай хөрөнгө оруулалтын зарчмыг удирдлага болгон байгаль орчин, нийгэм болон засаглалын (Environmental, social and governance /ESG) хүчин зүйлсийг удирдамж болгон үнэн бодит мэдээлэл, нарийн тооцоо судалгаанд үндэслэн хөрөнгө оруулалт хийх зарчмыг чанд баримтлан Компанийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журмын дагуу төслийн үнэлгээг хийж дүгнэлт гаргах бөгөөд Хөрөнгө оруулалтын зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.