Хөрөнгө оруулалт
Хөрөнгө оруулалтын Философи
Хөрөнгө оруулалтын стратеги:

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн урт хугацаанд үр ашигтай төсөл хөтөлбөрүүдэд санхүүгийн хэрэгслийн хамгийн оновчтой хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж, эрсдэлийг бууруулан хөрөнгө оруулалтын багцын өгөөжийг нэмэгдүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тактик:

Хөрөнгө оруулалтын зөвлөл болон менежментийн баг нь урт хугацааны хөрөнгө оруулалтад санхүүгийн хэрэгслийн хэт төвлөрлөөс үүдэн их хэмжээний алдагдал хүлээхээс сэргийлэх зорилгоор хөрөнгө оруулалтын хязгаар, хориглох зүйлсийг урьдчилан тодорхойлж, эрсдэлээс хамгаалах арга хэрэгслийг ашиглан хөрөнгийг хуваарилна.

Хөрөнгө оруулалтын шийдвэр:

Нэгдсэн үндэстний байгууллагын Хариуцлагатай хөрөнгө оруулалтын зарчмыг удирдлага болгон байгаль орчин, нийгэм болон засаглалын (Environmental, social and governance /ESG) хүчин зүйлсийг удирдамж болгон үнэн бодит мэдээлэл, нарийн тооцоо судалгаанд үндэслэн хөрөнгө оруулалт хийх зарчмыг чанд баримтлан Компанийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журмын дагуу төслийн үнэлгээг хийж дүгнэлт гаргах бөгөөд Хөрөнгө оруулалтын зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хөрөнгө оруулалтын үйл явц
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой журмуудад нийцүүлэн компанийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журмын дагуу төсөлд хөрөнгө оруулалт хийнэ.
Хөрөнгө оруулалтын хүсэлт илгээх
Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Үнэн сонины байр, 3 давхар
info@ubim.mn (+976)-77171414 Даваа - Баасан: 09:00 - 17:00
© 2021 Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК admin