Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ

Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ нь төрийн эзэмшилт компани, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт, санхүүжилтийг амжилттай татахад нь мэргэжлийн зөвлөгөө өгч, бизнесийг нь дэмжиж, урт хугацааны ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломжийг олгодог үйлчилгээ юм.

Манай компанийн хөрөнгө оруулалтын өндөр ур чадвар, туршлага бүхий баг нь харилцагч бүрийн эрэлт, хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээг үзүүлэхдээ баяртай байх болно.

Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа

Манай компани нь Санхүүгийн зохицуулах хорооны “Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай” зөвшөөрлийн дагуу “Нийслэлийн Хөгжлийн Сан”, “Нийслэлийн Ногоон Сан” гэх хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэн байгуулж, сангийн хөрөнгийг гэрээний дагуу удирдах мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.

Дотоод гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татах замаар тодорхой зорилго чиглэл бүхий томоохон хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэн байгуулж, Нийслэл хотын ногоон хөгжлийг дэмжсэн, эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдэд урт хугацаатай, уян хатан нөхцөл бүхий санхүүжилт хийснээр Улаанбаатар хотын  нийгэм эдийн засгийн өсөлт хөгжлийг дэмжихийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын эрсдэлийг бууруулах, тэдний оруулсан хөрөнгийн өгөөжийг амласан төвшнөөс бууруулахгүй байх нь бидний зорилго юм.

Үнэт цаасыг итгэмжлэн удирдах

Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбогдсон хэлцлийг өөрийн нэрийн өмнөөс хийх бөгөөд итгэмжлэн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Хөрөнгө оруулалтын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний үндсэн дээр тодорхойлно.

 

Даатгалын компанийн нөөц хөрөнгийг итгэмжлэн удирдах
Хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх
Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах

Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үндсэн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлэх, түүнийг төлөөлөх ажиллагаа байна.

Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах тухай бүрд үүсгэн байгуулагч хөрөнгө оруулалтын менежментийн компани нь санг үүсгэн байгуулах баримт бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсний үндсэн дээр үүсгэн байгуулах ажиллагааг гүйцэтгэнэ.

 

Хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд зааснаар Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь Хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах  үйл ажиллагааг үндсэн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болно гэж заасан байдаг.

Хувийн тэтгэврийн сангийн болон даатгалын нөөц санд хуримтлагдсан хөрөнгийг итгэмжлэн удирдаж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компанид Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүртгэл, хадгалалтыг хөрөнгө оруулалтын сантай байгуулсан хөрөнгө хадгалах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлнэ.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Үнэн сонины байр, 3 давхар
info@ubim.mn (+976)-77171414 Даваа - Баасан: 08:00 - 17:00
© 2021 Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК admin