Улаанбаатар хотын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажилладаг нийт хөрөнгө оруулагчид, харилцагчид, гадаад , дотоод түншүүд, төр, хувийн хэвшлийн хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүд болон их хотын иргэд, оршин суугчид та бүхэнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж байна.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эрхэм хүндэт харилцагчид, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг дээдлэн, хууль журмыг эрхэмлэн, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болон хөрөнгө оруулагч, хамтрагч, түншүүдийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тогтвортой, эрсдэлгүй, өндөр төвшинд байлгах зорилгоор “Нийслэлийн Хөгжлийн сан” болон “Нийслэлийн Ногоон сан”-уудыг үүсгэн байгуулж амжилттай ажиллаж байгааг дурдахад таатай байна.
Бид зорилгынхоо хүрээнд олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, салбарынхаа цаашдын хөгжлийн онцлогт нийцүүлсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгчиддээ өргөнөөр үзүүлж, гадаад дотоодын олон талт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, хөрөнгийн зах зээл дэх санхүүгийн зуучлагчийн үүргээ биелүүлж, улмаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулахад ихээхэн анхаарч, шамдан ажиллаж байна.
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн нийгэм эдийн засгийн үр ашигтай дунд болон урт хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж, удирдаж буй хөрөнгө оруулалтын сангуудад дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагч нараас хөрөнгө татан төвлөрүүлж, төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлэн төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг дэмжин үйл ажиллагаандаа дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, засаглалын зохистой тогтолцоог бүрдүүлэн хэвшүүлэх замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг эрхэмлэн дээдэлж ажиллаж байна.
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тоог 4 хэлтэс, 1 алба, 25 хүнээр баталсан бөгөөд 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 24 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж ажилласан байна.
Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 07/05 дугаар тогтоолоор Ө.Мөнхдаавааг гүйцэтгэх захирлаар томилсон.
Нийслэлийн Хөгжлийн Сан болон Нийслэлийн Ногоон Санг үүсгэн байгуулж. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг эхлүүлэв.
Санхүүгийн зохицуулах хорооны 305 тоот тогтоолоор Хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөл авав.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт компаниа бүртгүүлэн дүрмээ батлуулж, тамга тэмдгээ гардан авч үйл ажиллагаа эхлүүлэв.