Бидний тухай
Мэндчилгээ

     Улаанбаатар хотын хөгжил, дэвшилд үнэтэй хувь  нэмэр оруулахын төлөө хамтран ажилладаг нийт хөрөнгө  оруулагчид, харилцагчид, гадаад , дотоод түншүүд, төр,  хувийн хэвшлийн байгууллага болон их хотын иргэн, оршин суугчид та  бүхэнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт,  менежмент ҮЦК” ХХК-ийг үүсгэн байгуулсны хоёр жилийн ойг тохиолдуулан  хамт олныхоо нэрийн өмнөөс болон  хувиасаа мэндчилгээ дэвшүүлж байна.

     Нийслэлийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах нэг зорилгын төлөө бид  эдийн засаг,  хүрээлэн буй орчны үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг  санхүүжүүлэх болон гадаад дотоодын хөрөнгө оруулагч,  хамтрагч, түншүүдийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг  тогтвортой, эрсдэлгүй, өндөр түвшинд байлгах зорилгоор  “Нийслэлийн хөгжлийн сан”, “Нийслэлийн ногоон сан”- уудыг үүсгэн байгуулаад байна. Мөн Монгол Улсын төрийн бодлогын салшгүй хэсэг болох Төр хувийн хэвшлийн түншлэлийн дагуу хувийн хэвшлийн хамтарсан компани байгуулан Туул, Сэлбэ голын эргийн дагуух бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

     Бид алсын хараа, эрхэм зорилгынхоо хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих “Венчур” сан, хөрөнгийн зах зээлийн салбарын хөгжилд институцийн хөрөнгө оруулагч бий болгох “Эрсдэлийн удирдлагын санг” үүсгэн байгуулахаар ажиллаж байна.

     Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө бидний тавьсан зорилгыг дэмжиж хамтран ажилладаг та бүхэндээ баярлалаа.

 

 

 

 

 

Танилцуулга

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн нийгэм эдийн засгийн үр ашигтай дунд болон урт хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж, удирдаж буй хөрөнгө оруулалтын сангуудад дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагч нараас хөрөнгө татан төвлөрүүлж, төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлэн төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг дэмжин үйл ажиллагаандаа дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, засаглалын зохистой тогтолцоог бүрдүүлэн хэвшүүлэх замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг эрхэмлэн дээдэлж ажиллаж байна.

Эрхэм зорилго
Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжсэн мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежментийн компани болно
Алсын хараа
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болох
Бүтэц

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тоог 4 хэлтэс, 1 алба, 25 хүнээр баталсан бөгөөд 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 24 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж ажилласан байна.

Төлөөлөн удирдах зөвлөл
Нийслэлийн Засаг даргын орлогч
Ж.Сандагсүрэн
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга
Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч
Б.Одсүрэн
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн
НИТХ-ын төлөөлөгч
Г.Төгөлдөр
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн
НИТХ-ын төлөөлөгч
Р.Дагва
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн
НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
М.Аясгалан
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн
Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ Орлогч дарга
З.Бямбажав
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн
МҮСХНХ ТББ Ерөнхийлөгч
Б.Мөнхдөл
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн
Роял Финанс ББСБ гүйцэтгэх захирал
Ж.Түвшинжаргал
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн
Гадаад Харилцааны Яам Гадаад Худалдаа Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны газрын Дэд Захирал
Г.Өлзийсайхан
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн
Байгууллагын түүх
“Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №179 тоот тогтоолоор үүсгэн байгуулах шийдвэр гарсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №72 тоот тогтоолоор, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэв.
2021
2021-06-22
2020
2020-06-29

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 07/05 дугаар тогтоолоор Ө.Мөнхдавааг гүйцэтгэх захирлаар томилсон.

2020-02-12

Нийслэлийн Хөгжлийн Сан болон Нийслэлийн Ногоон Санг үүсгэн байгуулж. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг эхлүүлэв.

2019
2019-11-25

Санхүүгийн зохицуулах хорооны 305 тоот тогтоолоор Хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөл авав.

2019-05-23

Улсын бүртгэлийн ерөнхий газарт компаниа бүртгүүлэн дүрмээ батлуулж, тамга тэмдгээ гардан авч үйл ажиллагаа эхлүүлэв.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Үнэн сонины байр, 3 давхар
info@ubim.mn (+976)-77171414 Даваа - Баасан: 08:00 - 17:00
© 2021 Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК admin