Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй дунд болон урт хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх мөн удирдаж буй хөрөнгө оруулалтын сангуудад дотоод гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татан төвлөрүүлж үйл ажилагаандаа дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, засаглалын зохистой тогтолцоог хэвшүүлэн ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА
Нийслэлд шинийг санаачлагч, тогтвортой хөгжлийг дэмжигч, салбартаа тэргүүлэгч компани болох
ЭРХЭМ ЗОРИЛГО
Нийслэлийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын ашигт байдлыг эрхэмлэнэ
Улаанбаатар хотын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажилладаг нийт хөрөнгө оруулагчид, харилцагчид, гадаад, дотоод түншүүд, төр, хувийн хэвшлийн байгууллага болон их хотын иргэн, оршин суугчид та бүхэндээ хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж байна.
Нийслэлийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах нэг зорилгын төлөө бид эдийн засаг, хүрээлэн буй орчны үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болон гадаад дотоодын хөрөнгө оруулагч, хамтрагч, түншүүдийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тогтвортой, эрсдэлгүй, өндөр түвшинд байлгах зорилгоор “Нийслэлийн хөгжлийн сан”, “Нийслэлийн ногоон сан”- уудыг үүсгэн байгуулаад байна. Мөн Монгол Улсын төрийн бодлогын салшгүй хэсэг болох Төр хувийн хэвшлийн түншлэлийн дагуу хувийн хэвшлийн хамтарсан компани байгуулан Туул, Сэлбэ голын эргийн дагуух бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлж эхлээд байна.
Бид алсын хараа, эрхэм зорилгынхоо хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих “Венчур” сан, хөрөнгийн зах зээлийн салбарын хөгжилд институцийн хөрөнгө оруулагч бий болгох “Эрсдэлийн удирдлагын санг” үүсгэн байгуулахаар ажиллаж байна.
Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө бидний тавьсан зорилгыг дэмжиж хамтран ажилладаг та бүхэндээ баярлалаа
Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тоог 4 хэлтэс, 1 алба, 25 хүнээр баталсан бөгөөд 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 24 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж ажилласан байна.
Өглөөний гудамж төслийг хэрэгжүүлэв. Удирдаж буй сангууд төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэв.
Нийслэлийн Хөгжлийн Сан болон Нийслэлийн Ногоон Санг үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг эхлүүлэв.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт компаниа бүртгүүлэн дүрмээ батлуулж, тамга тэмдгээ гардан авч үйл ажиллагаа эхлүүлэв.








