Монгол улсын хөгжлийн тогтвортой үзэл баримтлал, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн, нийгэм эдийн засгийн үр ашигтай, дунд болон урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдэд мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулж, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмэр оруулах хөрөнгө оруулалтын сан юм.
Сангийн нэр |
“Нийслэлийн Хөгжлийн Сан Хувийн ХОС ТЗК” ХХК |
Сангийн төрөл |
Хувийн хөрөнгө оруулалтын сан |
Үүсгэн байгуулагдсан |
2020/02/12 |
Үйл ажиллагаа явуулах хугацаа |
10 жил |
ААНОАТ |
5% чөлөөлөгдөнө |
Менежментийн төлбөр |
2% |
Хөрөнгө оруулалтын |
НӨУБХОМ ҮЦК ХХК |
Кастодиан |
Голомт банк |
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлд хөрөнгө оруулалтын сангийн активд дараах төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл байж болохоор заасан. Үүнд:
Нийслэлийн хөгжлийн сангийн зорилго, бодлогын баримт бичиг, хөрөнгө оруулалт хүссэн төслийн онцлог шинж чанарт нийцүүлэн дээрх хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс тохиромжтойг сонгон хөрөнгө оруулна.