About us
Greeting

Улаанбаатар хотын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажилладаг нийт хөрөнгө оруулагчид, харилцагчид, гадаад , дотоод түншүүд, төр, хувийн хэвшлийн хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүд болон их хотын иргэд, оршин суугчид та бүхэнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж байна.

“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эрхэм хүндэт харилцагчид, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг дээдлэн, хууль журмыг эрхэмлэн, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болон хөрөнгө оруулагч, хамтрагч, түншүүдийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тогтвортой, эрсдэлгүй, өндөр төвшинд байлгах зорилгоор “Нийслэлийн Хөгжлийн сан” болон “Нийслэлийн Ногоон сан”-уудыг үүсгэн байгуулж амжилттай ажиллаж байгааг дурдахад таатай байна.

Бид зорилгынхоо хүрээнд олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, салбарынхаа цаашдын хөгжлийн онцлогт нийцүүлсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгчиддээ өргөнөөр үзүүлж, гадаад дотоодын олон талт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, хөрөнгийн зах зээл дэх санхүүгийн зуучлагчийн үүргээ биелүүлж, улмаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулахад ихээхэн анхаарч, шамдан ажиллаж байна.

Introduction

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн нийгэм эдийн засгийн үр ашигтай дунд болон урт хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж, удирдаж буй хөрөнгө оруулалтын сангуудад дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагч нараас хөрөнгө татан төвлөрүүлж, төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлэн төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг дэмжин үйл ажиллагаандаа дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, засаглалын зохистой тогтолцоог бүрдүүлэн хэвшүүлэх замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг эрхэмлэн дээдэлж ажиллаж байна.

Эрхэм зорилго
Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжсэн мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежментийн компани болно
Алсын хараа
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болох
Structure

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тоог 4 хэлтэс, 1 алба, 25 хүнээр баталсан бөгөөд 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 24 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж ажилласан байна.

The Board of Directors
-
-.-
Board member
-
-.-
Board member
-
-.-
Board member
"Эрдэнэс-Оюутолгой" ХК-ийн Гүйцэтгэх Захирал
Ц.Түмэнцогт
Chairman
Улаанбаатар Хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч
Ч.Ганхуяг
Board member
Голомт банк Байгууллагын банкны Газрын Захирал
Д.Бадрал
Board member
Монгол Улсын Хөгжлийн банк Тэргүүн Дэд Захирал
Ч.Энхбат
Board member
Сангийн Яам, Төсвийн Хөрөнгө Оруулалтын Газрын Дарга
Г.Түвдэндорж
Board member
Гадаад Харилцааны Яам Гадаад Худалдаа Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны газрын Дэд Захирал
Г.Өлзийсайхан
Board member
Organization history
The 100% shareholder of “Ulaanbaatar Investment and Management UCC” LLC is the Capital City Citizens' Representatives Hural and the Presidium of the City Council passed Resolution No. 179 on November 21, 2018. The Presidium of the Capital City Citizens 'Representatives' Khural passed Resolution No. 272 on May 7, 2019, and started its activities on May 23, 2020.
2020
2020-06-29
2020-02-12

Established the Capital City Development Fund and the Capital City Green Fund. The investment fund has started operating.

2019
2019-11-25

Obtained an Investment Management License by Resolution No. 305 of the Financial Regulatory Commission.

2019-05-23

The company was registered with the General Authority of State Registration, its charter was approved, and its stamp was handed over.

Contact
Mongolia, Ulaanbaatar, Sukhbaatar district, 8th khoroo, Prime Minister A.Amar street, Unen newspaper building, 3rd floor
info@ubim.mn (+976)-77171414 Даваа - Баасан: 09:00 - 17:00
© 2021 ULAANBAATAR INVESTMENT MANAGEMENT UCC LLC owned by the capital city admin